otoo.photo.blog

Мэдээ мэдээлэл


Тоншуул

Ц. Сайнаа:

Гурван хумст тоншуул. Three-toed Woodpecker. Picoides tridactylus.

Монголд 513 зүйл шувуу бүртгэлтэй байдгаас 80 гаруй хувь нь нүүдлийн амьдралтай байдаг. Тиймээс  манай орон нүүдлийн шувуудын хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийн нэг юм.

Ер нь дэлхийд есөн нүүдлийн зам байдгаас гурав нь Монгол орныг дайрч өнгөрдөг. Харин Монгол, БНХАУ, БНСУ шувуудын нүүдлийн нэг зам дээр байрладаг учир шувуу судлах хамгаалах нь зөвхөн нэг орны үйл хэрэг бус хамтын ажиллагаа байдаг тухай энэ сарын 7-8-нд Улаанбаатар хотноо болсон Монгол, Хятадын хамтарсан шувууны анхдугаар өдөрлөгийн үеэр судлаачид тэмдэглэж байв. Өдөрлөгт өмнөд хөршөөс шувуу судлах, хамгаалах чиглэлээр ажилладаг 30 гаруй судлаач, ажиглагч, Монголын талаас 50 орчим байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Монгол орон шувуугаар баялаг учир Монголын 10 гаруй, БНХАУ-ын 20 гаруй шувуу судлаач, ажиглагч шувууны нүүдлийн томоохон зам буюу Өгий нуур, Хустайн нуруу, Горхи тэрэлжийн байгалийн цогцолбор газраар шувуу дурандах аялал хийж байна.

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя