Монгол Улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн хууль зөрчин олон улсад хориотой гэмт хэрэг үйлдэж байсанд холбогдох байгууллагын албан тушаалтнууд одоо хариуцлага хүлээх ёстой. Гэтэл эсрэгээр нь гавьяа байгуулсан юм шиг таахалзах боллоо. Хууль бус үйл ажиллагаа явуулах зорилго агуулан нэг биш, хоёр биш, бүхэл бүтэн 800 хүн хилээр орж ирээд тусгаар тогтносон улсын нийслэлд төвхнөөд хоёр сар орчим болохдоо юу хийсэн нь өнөөдөр хүртэл тодорхойгүй байна. Маш эрсдэлтэй хоёр сарын хугацаа өнгөрснийг монголчууд ухаарах ёстой. Бидний дэргэд, хууль хяналтынхны хамар дор технологийн өндөр мэдлэгтэй залуус гэмт хэрэг үйлдэж байж. Ийм нөхцөлийг бүрдүүлсэн хил, гааль, гадаадын иргэн харьяат, цагдаа, тагнуулаас хариуцлага хүлээх ёстой бус уу, сайд, дарга нар аа. Posted byotoo.blogАрван нэгдүгээр сар 5, 2019Posted inАнгилаагүй Үүнийг хуваалцах: Share on X (Opens in new window) X Facebook дээр хуваалцах (Opens in new window) Facebook Таалагдсан Ачаалж байна... Related Нийтлэсэн: otoo.blog сэтгүүлч View more posts