Кёкүшюзан Д.Батбаярын гомдлоор хуулийн байгууллагынхан иргэн Ж.Алтанцагийг шалгаж, шүүхэд шилжүүлжээ. Ж.Алтанцагт холбогдох хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд үргэлжилж байна. Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн уг шүүх хуралд Кёкүшюзан Д.Батбаяр хохирогчоор оролцож буй. Нэг хэсэг “Кёкүшюзан Д.Батбаяр 32 сая ам.доллароор хятадуудад нүүрсний орд газрыг наймаалцаж, түүнийгээ нуун дарагдуулахын тулд сэтгүүлчид 500 сая төгрөг өгсөн” гэх бичлэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр тархсан. Харин Кёкүшюзан уг мэдээллийг үгүйсгэн, бичлэг тараасан гэх Ж.Алтанцагийг шүүхэд өгсөн билээ. Ж.Алтанцаг бичлэг тараахаасаа өмнө Кёкүшюзанаас нэг тэрбум төгрөг нэхсэн гэдэг. Шүүхээс Ж.Алтанцагт дөрвөн жилийн ял оноожээ.
О.Баяр
