
-Нацистууд Герман залуучуудыг хэрхэн албадан ажиллуулж, тэднийг цаазлав-
“Лента.ру” сонин дэлхийн хоёрдугаар дайны үеийн өвөрмөц баримт, бичлэгүүдийг нийтэлсээр байна. Гэрэл зурагчин Артур Бондарь Герман дахь онлайн дуудлага худалдаагаар Гуравдугаар Рейхийн үед нэгэн залуу герман залуугийн авсан ховор гэрэл зургуудыг худалдаж авчээ.
Тухайн үед Германы насанд хүрсэн залуус Рейхсарбейцдиенст (RAD) -д зургаан сар хөдөлмөрийн алба хаах ёстой байсан юм. Тэгэхээр уг зургууд нь Герман улсын хэдэн зуун мянган залуучуудын нэгнийх нь хувийн архив аж.
1935 оны 6-р сард Гитлерийн санаачилгаар 17-25 насны бүх залуу германчууд цэргийн алба хаахаасаа өмнө зургаан сар хөдөлмөр эрхлэх хууль батлагдсан юм.
Ингээд Дэлхийн 2-р дайн эхлэхтэй зэрэгцэн Герман охид албадан хөдөлмөр эрхэлж эхэлсэн байна. Залуучууд Эзэн хааны хөдөлмөрийн албаны хуарануудад цэрэгжсэн нөхцөлд , хамгийн хатуу сахилга баттай байсан бөгөөд таних тэмдэг бүхий өөрийн өмсгөл, зэвсэг болох ажлын хэрэгсэлтэй байлаа.

Энэхүү дадлагын тусламжтайгаар нацистууд ажилгүйдлийг арилгах, эдийн засгийг хөгжүүлэх (намаг шавхах, хурдны зам барих нийгмийн ашиг тустай ажил голдуу залуучууд хийдэг байсан), залуучуудыг Үндэсний Социализм, Фюррерт чин сэтгэлээсээ үнэнч байх, эх оронч хүмүүжил олгох гэсэн гурван том зорилтыг шийдвэрлэнэ хэмээн үзжээ.
Дэлхийн 2-р дайны үеэр Эзэн хааны хөдөлмөрийн албаны хугацаат цэргийн албан хаагчид цэргийн зэвсэг авч, аажмаар дайтах ажиллагаанд оролцож эхэлсэн байна. Тэд цагдаа, хорих лагерийн ажиллагаанд оролцож, дайнд олзлогдогсдыг хянаж дагалдан явах, харуулын агуулахууд болон бусад чухал байгууламжууд дээр ажиллаж байлаа. Тэд мөн Вермахтын инженерийн анги болон барилгын батальонууд, зенит, танк эсэргүүцэх, иргэний хамгаалалтын ангиудыг бүрдүүлж байв.
Зөвлөлт-Германы фронтод цэргийн тангараг өргөөгүй залуу эрчүүдийг партизанууд, улаан армийн анги нэгтгэлүүдийн эсрэг тулалдаанд золиос болгон хаяж, ар талд нь вермахтын цэргүүдийн оронд зенитийн батерейнуудыг байрлуулан залуусыг зугтахаас сэрэмжилж байсан юм.
Түүнчлэн 1945 оны 4-р сард Германы нацист удирдлага Эзэн хааны хөдөлмөрийн алба болон Гитлерийн залуучуудын ангиудаас “Альберт Лео Шлагетер”, “Теодор Кёрнер”, “Фридрих Людвиг Жан” гэсэн зэвсэглэл муутай, сайн бэлтгэгдээгүй гурван дивизийг бүрдүүлж, цэргийн бэлтгэл бараг хийгээгүй тэдгээр залуучуудыг үхэл рүү явуулж байлаа.

1945 оны 5-р сард Гуравдугаар Рейхийг капитуляц хийсний дараа Эзэн хааны хөдөлмөрийн албаны дарга Константин Хирл гэгч нь Зөвлөлтийн цэрэгт юу үгүй хядуулж дууссан тэдгээр дивизүүдийг татан буулгах тушаал өгч, дараа нь өөрөө Америкийн цэргүүдэд баривчлагдан шоронд орогнох болжээ.
1948 онд олон улсын комиссоос түүнийг дайны гол гэмт хэрэгтнүүдийн бүлэгт хамруулж, урьдчилан хорихоор болсон бөгөөд улмаар хөдөлмөрийн хорих лагерьт гурван жил хорих ял оноожээ.
Дараа нь ялыг хөдөлмөрийн лагерьт таван жил болгон ялыг нэмж, эд хөрөнгийн талыг хурааж авсан байна. Шүүхийн шийтгэх тогтоолд Хирлийг “хувийн шударга зан чанараа үл харгалзан Үндэсний Социализмыг хэрэгжүүлэхэд удирдагчаар оролцсон” гэж мэдэгджээ.
