
Алжир улс Оросын Су-57 сөнөөгч онгоц худалдаж авснаар хөрш зэргэлдээ улсуудад нь байнгын болгоожлол, аюул заналхийлж эхэлсэн байна. Урьд нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус улс нь ОХУ-д үйлдвэрлэсэн 14 ширхэг Су-57 сөнөөгч онгоц худалдаж авах гэж байгаа тухай мэдээлэл гарч байсан билээ. Тэгвэл саяхан “Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэхүү онгоцыг ямарч нөхцөлд агаарт давамгайлан ноёлоход зориулж бүтээсэн бөгөөд онгоцны эзэд өрсөлдөгчдөөсөө давуу байдал олж авах боломжтой боллоо” хэмээн ”Morocco World” сонин мэдээлсэн байна. Үүнээс үзэхэд уг худалдан авалтын гэрээ хэлцэл бодит зүйл болжээ.
Мөн Алжир улсын авсан Су-57 сөнөөгч онгоц нь хэдхэн хоногийн өмнө Оросын цэргийн радиолокацид хальт үзэгдэх төдий болоод л өнгөрчээ. Энэхүү “үл үзэгдэгч” онгоцыг Оросууд анхнаасаа АНУ болон БНХАУ-ын цэргийн шилдэг техникээс илүү байх зорилгоор бүтээсэн юм. Өөрөөр хэлбэл, энэ бол Оросын тав дахь үеийн хамгийн шилдэг дөрвөн төрлийн сөнөөгчдийн нэг бөгөөд Америкийн F-22 Raptor, F-35 Lightning II, Хятадын Chengdu J-20 зэрэг онгоцны эсрэг тоглодог аварга техник ажээ.
Тиймээс ч ОХУ Су-57 онгоцоо Америкийн F-35 онгоцноос олон талаар давуу гэж мэдэгдэж байсан юм. Америкийн тэдгээр байлдааны нисэх онгоц нь агаараас газар руу нисэх даалгавар гүйцэтгэхэд зориулагдсан бол Оросын энэ сөнөөгч онгоц нь агаарт давуу талыг бий болгох зорилготой юм. Тиймээс “Алжир улс Оросын Су-57 онгоцыг эзэмшсэн бараг анхны улс болж байгаа бөгөөд “Эдгээр онгоцуудын ачаар тус улс бүс нутгийнхаа өрсөлдөгчдөөс давуу болно ” хэмээн шинжээчид онцолж байна.
Алжир улс цаашдаа зөвхөн Су-57 онгоцоор цэргийн зэвсэглэлээ хязгаарлахгүй байх. Тус улс ОХУ-тай сайн харилцаатай тул Оросын дэлхийн хэмжээний С-400 пуужингийн системийг ч худалдан авч магадгүй юм. Хэрвээ хөрш зэргэлдээ Марокко улс нь АНУ-аас байлдааны нисэх онгоц худалдаж авах лобби хийвэл Оросын тал Алжир түншүүддээ С-400-г санал болгох нь дамжиггүй болов уу.
Иймээс энэ удаа ямартай ч Алжир улс нь Оросын Су-57 сөнөөгч онгоц худалдаж авснаар хөрш зэргэлдээ улсуудад нь байнгын болгоожлол, улмаар болзошгүй аюул заналхийлж эхэлсэн байна.
Эх сурвалж: Известия сонин
