Шойгу Путины Сирид хийсэн нууц айлчлалын бэлтгэл ажлыг Холливудын кинотой зүйрлэжээ

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу “Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Сирид хийсэн нууц айлчлал нь “Холливудын триллер” шиг байсан” гэжээ.

Түүний хэлснээр хэрэв энэ аяллаар  кино хийсэн бол  ийм төрлийн ажлыг зохион байгуулахад цаашдаа  сайн сурах бичиг болох байсан болов уу.

Гэхдээ Шойгу  “Нөгөөтэйгүүр, энэ нь Холливудын аль ч киноноос  дор байх байсан” гэж онцолсон юм.  

Оросын Зэвсэг хүний Жанжин штабын дарга Валерий Герасимовын хэлсэнчлэн ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалыг бэлтгэхэд хамгийн хэцүү зүйл нь  нууцлал байжээ. Энэхүү  ажиллагааны талаар хаанч  ярих боломжгүй байлаа.  Түүнчлэн Путин биш Шойгу Сири рүү явна гэсэн цуу яриа эхнээсээ цацагдаж байсан юм. Харин Сирийн нийслэлд онгоц газардахад дотор нь  Путин сууж байгааг цөөхөн хүн л мэдэж байжээ.

О.Баяр 

Нийтлэсэн: otoo.blog

сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя