
ОХУ-ын Зэвсэгт хүчний мина устгах Олон улсын төвийн сапёрчид Лаос улсад очиж нэлээд эрсдэл ихтэй, аюултай нөхцөлд ажиллаж байна. Тэд урьд нь Сирид олон жил ажиллажээ. Харин Лаост сүүлийн хоёр жилийн турш газарт булагдсан мина, тэсрэх сум, галт хэрэгслүүдийг олж авч аюулгүй болгож буй.
Лаосын тэрхүү шархадсан газар нутагт 280 сая гаруй зэвсэг, 75 сая орчим агаарын бөмбөг хадгалагдсаар байгаа бөгөөд эдгээр нь жил бүр 200 гаруй нутгийн оршин суугчдыг алж, зэрэмдэглэсээр байна.
Оросын сапёрууд тус улсын 200 гаруй га газар нутгийг шалгаж, цэвэрлэн, 600 гаруй тэсрэх бөмбөг олж аюулгүй болгожээ.
Лаосын газар нутаг дахь тэдгээр юултай зэвсэгүүдийн дотор Вьетнамын дайны үеэр Америкийн бөмбөгдөгч онгоцнуудаас хаясан BLU маягийн тэсрэх сум олон байдаг байна.

Мөн Лаос дахь иргэний дайны гэрч, шинжээчдийн тодорхойлсноор тус улсын эртний өв соёлын үнэт зүйлс болох элдэв янзын багаж хэрэгсэл, байлдааны сүх, жад зэргийг ч Оросын сапёрчид олж илрүүлдэг ажээ.
О.Баяр
