Хайрын билэгдэл-хун шувуу

Хун шувуу бол үнэнч хайрын билэгдэл гэдэг. Үргэлж хосоор амьдарч, бие биедээ хайрын тангараг өргөж, жигүүрээ хумин хумитлаа тэр л хайрандаа үнэнч явдаг.

Хосоор амьдрах  байгалийн жамаар бие биедээ ээнэгшин дасах үзэсгэлэнт хун шувуудын хос хоёрын аль нэг нь амь үрэгдэхэд өндрөөс унаж үнэнчээ илтгэдэг нь тэдний гайхамшиг. Харсаар байж нэгийгээ алдаад, хажууд нь гансарснаас хамт хорвоог орхих нь хунгийн омогшил, хатан зоригийн шинж.

Хун нь галуунугасын хамт Нугасныхан овогт багтдаг усны шувуу юм. 6-7 зүйл байх ба үүн дээр Коскороба хун гэсэн нэг зүйл нэмэгдээд байгаа.

Хун шувууд нь Нугасныхан овгийн дотор хамгийн том биетэйд орох ба нисдэг шувуудын дунд ч томхонд тооцогдоно.

Хамгийн том биетэй зүйлүүд болох Хуруут хунХойд Америкийн цагаан хун (бүрээч хун), гангар хун зэрэг нь 140-160 см урт, 20 кг хүртэл жинтэй, далавчаа дэлгэсэн урт 3 м хүртэл байдаг ажээ. Нилээд төстэй болох галуунаас ч харьцангуй том сарвуу, хүзүүтэй байна. Нүд болон хошууны хооронд өдгүй арьстай. Эр, эм нь адил өнгийн өд, үзэмжтэй ба эм нь биеэр арай жижиг.

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын зүйлүүд нь цасан цагаан өдтэй бол өмнөд хагасын зүйлүүд хар цагаан холилдсон байдаг. Австралийн Хар хун(Cygnus atratus) бол бүх бие нь хар өнгөтэй, дэгдээхэй нь цайвар саарал өнгөтэй.

 Өмнөд Америкийн 2 зүйл хун нь ягаандуу өнгийн хөлтэй ба бусад нь ерөнхийдээ хар, бараан саарал өнгийн хөлтэй.

Нийтлэсэн: otoo.blog

сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя