ОХУ-ын иргэдийг дээрэмдсэн тагнуулчдын шүүх хурал хойшиллоо

Тагнуулын ерөнхий газарт ажилладаг 1990-1995 онд төрсөн залуус монгол, орос иргэдийн 50 000 ам.доллар, 2500 еврог дээрэмдсэн гэх хэрэг цагдаагийн байгууллагад өнгөрсөн нэгдүгээр сард бүртгэгдэж байв. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газарт ажилладаг М.Мөнхцогт, Ц.Намжилцогт, Т.Лхагвасүрэн, Г.Доржсүрэн, Я.Баярсайхан, Б.Төгөлдөр нар дээрх хэрэгт нэр холбогдсон юм.

Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн хэргийг шалгаж дуусаад өнгөрсөн сард прокурорт шилжүүлсэн байна. Харин прокурор дээрх нэр бүхий хүмүүст Эрүүгийн хуулийн 17.2-2, 18.6-1 зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүх рүү шилжүүлжээ. Уг дээрмийн болон мөнгө угаасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн шүүгчдэгчийн өмгөөлөгчөө солих хүсэлтийг хүлээн авч хэргийг шинэ оны дараа буюу нэгдүгээр сарын 8-нд хэлэлцэхээр боллоо.  

https://unuudur.mn/

Нийтлэсэн: otoo.blog

сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя