1700 оны 11 дүгээр сарын 30-нд дайны анхны тулалдаануудын нэг нь Оросын Их Петр, Чарльз XII-ийн удирдлага дор Шведийн армитай хийсэн дайны анхны тулалдаан өрнөжээ. Энэхүү тулаанд Оросын арми хүнд ялагдал хүлээсэн байна. Үүний нэг шалтгааныг тухайн үед галын баптисмтай холбон ойлгож байв. Нарва хотын ойролцоо хийгдсэн тэрхүү баптисмын зан үйлийг Оросын оюун санааны амьдралын хамгаалагчид буюу христийн шашны толгойлогч Семеновский, Преображенскийн нар удирдаж байжээ. /Хүнийг бүх биеэр нь усанд шумбуулаад гаргаж ирэхийг библийн номлолд баптисм хүртээх гэдэг билээ/
1699 онд Орос улс хойд мужуудынхаа нэгдэл болох Хойд холбоонд бүхэлдээ нэгдсэн байна. Энэхүү холбоо нь Шведийн эсрэг нэхэмжлэл гаргасан тул тус улсын удирдагч XII Чарльзын залуучуудыг хялбархан ялна гэж найдаж байв. Мөн дайны үр дүнд Балтийн улс дахь Оросын газар нутгийг буцаан авч, Балтийн тэнгист чөлөөтэй нэвтрэх баталгаатай болно гэж найдаж байжээ.
Энэ үед Их Петр хаан Оросын армийг шинэчилж, барууны байлдааны туршлагыг ашиглахыг хичээж байлаа. 1700 он гэхэд "хөгжил сайтай" цэргүүдийн үндсэн дээр байгуулагдсан Семеновский, Преображенский гэсэн шашны хоёр дэглэмтэй болов. Лефортовский, Бутырский нарын дэглэм бүрэн шинэчлэгдээгүй байлаа. Цэргийн алба хаагчдыг Швед, Австрийн цэргийн дүрмийн дагуу Адам Вайдийн боловсруулсан 1699 оны цэргийн шинэ дүрмээр гадаадын офицерууд ирж сургалж явуулж байв.
Дайны эхэн үед Петр I хаан Нарвад янз 34-40 мянган хүн төвлөрч байна гэж тооцож байлаа . Аравдугаар сарын сүүлчээр тэндэхийн цайз руу тогтмол буудаж эхэлсэн юм. Гэвч их бууны ихэнх хэсэг нь жижиг калибртай байсан тул цайзын ханыг эвдэж чадаагүй ажээ.
XII Чарльз 10 мянга орчим цэргээр Эстланд, Ингерманланд руу нэмэлт хүч илгээв. Тэднийг Ревал, болон Пернов хотын орчимд буулгасан бөгөөд хаан өөрөө Перновт хүрч ирсэн байна. Шведүүд түүнийг ирснийг мэдээд Петр Борис Шереметевын морьт отрядыг Ревелийн замаар явуулав. Шведүүдтэй тулгарсаны дараа удалгүй Шереметев Пурзын бэхлэлт рүү ухарч Нарва руу явах замыг хаахаар шийджээ. Гэвч 11 дүгээр сарын 5-нд Шведүүд Пурзын ойролцоо оросууд руу дайрч, амархан ялав. Энэ үед Шведийн хоёр офицер өөр нэг тосгоны ойролцоо олзлогдсон бөгөөд тэд хааныхаа зааврын дагуу Шведийн армийн тоо хэмжээтэй холбоотой ташаа мэдээлэл өгч, үүнийг нь оросууд хэт үнэлж бас баахан будилжээ.
1700 оны 11-р сарын 30-ны шөнө Чарльз XII-ийн арми нам гүм байдлыг ашиглан Оросын байрлалд ойртов. Харин Оросын цэргүүд өглөөний 10 цагийн үед л Шведийн цэргүүдийг олж харсан байна. Тэгээд дарга нар нь цэргийн зөвлөлийнхнийг яаралтай дуудав. Шереметев хотыг бүсэлж хаахад зориулж цэргүүдийнхээ нэг хэсгийг тэнд үлдээгээд, үлдсэн армиа хээр авчирч байлдаан оруулахыг зарим нь санал болгов. Гэвч Оросын арми нь Шведүүдийн дайралтыг хээр нүцгэн тал дээр тэсвэрлэх чадваргүй байлаа.
Тулааны өмнө цас орж, салхи хүчтэй шуурсан бөгөөд Шведүүд харин энэ завшааныг ашиглан гэнэтийн дайралт хийж, оросуудын байрлалд ойртож чаджээ. Оросууд бараг зургаан км урт эгнээгээр өөдөөс нь эсэргүүцэн зогсож байсан боловч тэдний хамгаалалт маш сул байв. Иймээс хэд хэдэн газраар Шведүүд нэвтэрч оросуудыг бут зохижээ. Тэгээд маргааш өглөө нь бууж өгөх тухай хэлэлцээр эхэлсэн байна. Ийнхүү Арванхоёрдугаар сарын 2-нд ялагдсан Оросын цэргүүд Шведийн Нарва эргээс гунигтайхан хөдөлжээ.
Светлана Цыганкова
https://rg.ru/2020/11/30/russkaia-gvardiia-proshla-boevoe-kreshchenie-pod-narvoj-320-let-nazad.html
Таалагдсан Ачаалж байна...
Related