Оросын Зэвсэгт хүчин S-500 системийг нэвтрүүлнэ

ОХУ-ын Зэвсэгт хүчний удирдлагууд нэгэн т уршилтаа амжилттай хийж эхэлсэн С-500 зенитийн пуужингийн  шинэ төрлийн С-500 систем, радарын станцуудыг  энэ онд бүрэн ашиглалтад  оруулахаар төлөвлөжээ.

Энэ тухай ОХУ-ын Батлан ​​хамгаалахын орлогч сайд Алексей Криворучко саяхан  мэдэгдэв. Түүний хэлснээр, Зэвсэгт хүчнийг зэвсэглэх урт хугацаанд хэрэгжих, тодруулбал  2024-2033 он хүртэлх  зэвсэглэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх  арга хэмжээний нэг хэсэг нь ажээ. Мөн Криворучко нь “Зэвсэглэлийн шинэ туршилтуудыг цаг тухайд нь хийж, ирээдүйтэй зэвсгийн системийн дүр төрхийг тодорхойлоход гол анхаарлаа хандуулна”  гэж онцолсон байна.

Түүний хэлснээр Оросын Батлан ​​хамгаалах яамны судалгааны цогцолборыг ч бас өөрчлөн байгуулах юм байна. Түүнчлэн 2022 онд хамгийн ирээдүйтэй гэж үзсэн Т-14 танк, явган цэргийн байлдааны машин (Т-15, Б-11, К-17) болон хуягт тээврийн хэрэгслийг (B-10, K-16) бүтээх ажлыг дуусгах аж.  Мөн хуяглан засаж, сэргээх машин (T-16) (ROC “Armata”, “Kurganets-25” and “Boomerang”), 152 мм-ийн  өөрөө явагч их буу (ROC “Coalition-SV”) ),  гинжит болон дугуйт  тээврийн хэрэгслийг тоноглоход чиглэсэн байлдааны дэвшилтэт модулиудын бүхэлд бүрдүүлж шинээр үйлдвэрлэж эхэлнэ.

Алексей Криворучко  мөн  тодотгож  хэлэхдээ  “Ирээдүйтэй загваруудыг ашиглалтад оруулах хугацааг багасгахын тулд туршилтыг дуусахаас өмнө тодорхой шинж чанаруудыг баталгаажуулж, тулалдааны  нөхцөлд туршилт хийсний дараа тэдгээрийг үйлдвэрлэх болно” гээд 2021 оноос эхлэн орчин үеийн нисэхийн тоног төхөөрөмж, өндөр нарийвчлалтай алсын зайн зэвсгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа нуусангүй.

Нэмж дурдахад жил бүр төрөл бүрийн цэргийн  анги болон  нүүлгэн шилжүүлэлттэй зургаан хөлөг онгоцны барилгын ажил,  усан онгоцны үйлдвэрлэл эрчимтэй  явагдахаас гадна тагнуулын цогцолборуудыг  худалдаж авах ажээ.

Алексей Криворучко  “Одоо бид Су-57 нисэх онгоцны худалдан авалтыг  нэмэгдүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байна” хэмээн нэмж хэлсэн байна.  

Красная Звезда

Нийтлэсэн: otoo.blog

сэтгүүлч

Сэтгэгдэл бичих

Design a site like this with WordPress.com
Эхэлцгээя