
Арванхоёрдугаар сарын 31 бол тагнуулын ажилтан Елизавета Зарубинагийн мэндэлсэн өдөр бөгөөд саяхан түүний 120 жилийн ой тохиожээ. Елизавета Зарубинагийн жинхэнэ баримт бичгийг Оросын тагнуулын албанаас нууцалж “амжаагүй” байгаа гэж зарим эх сурвалжууд хэлдэг. Гэхдээ гол онцлог нь гэвэл түүний тусгай албаны нууц ажиллагааны чиглэлээр хийсэн ажлууд маш өргөн цар хүрээтэй байжээ.
Дайны дараа. Даруй дөчин жилийн турш хэн ч танихгүй, 46 насандаа тэтгэвэрт гарсан Зарубина Москвагийн гудамжаар алхаж байлаа. Түүнд хичнээн нууц мэдээлэл хадгалагдаж байсан нь гайхалтай. Тэрээр Лос Аламос дахь Америкийн нууц лабораторийн атомын бүтээн байгуулалтын талаарх бүх нууцыг шууд Сталины ширээнд тавьж, тэндээс Зөвлөлтийн эрдэмтэд рүү шилжих боломжтой болгосон юм. Зарубинагийн энэ ажиллагаа нь АНУ дэлхийг устгах чадвартай хамгийн сүүлийн үеийн зэвсгийг бүтээсэн гэх бүх жилүүдэд үргэлжилжээ.
ЗХУ 1949 онд хамгийн сүүлийн үеийн зэвсгийг бүтээх “титаник” ажил гүйцэтгэсэн АНУ-аас дөрөв жилийн дараа атомын бөмбөг бүтээв. Хэрэв энэ нь Зөвлөлтийн тагнуулын ажилтнуудын ажил биш байсан бол ялгаа нь дөрөв биш, дор хаяж 10 жил байж болох байлаа. Энэ утгаараа Элизабет Зарубина болон түүний нөхөр Василий нарын ач тусыг үнэлж баршгүй ажээ.
Манхэттэний төсөл
Амраг хосуудын тагнуулын гол хүчин чармайлт нь дэлхийн анхны цөмийн бөмбөг бүтээх Америкийн төсөлд чиглэгджээ. АНУ-д үүнийг “Манхэттэний төсөл” гэж нэрлэж байв. Энэ төсөл нь 1943 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн бөгөөд үүнд 100 мянга гаруй хүн оролцсон байна. Эрдэмтдийн зүгээс физикч Роберт Оппенхаймер, цэргийнхэн, генерал Лесли Гроувс нар төслийг удирдав. Зарубина Оппенгеймерийн эхнэртэй уулзаж, түүний зүүн коммунист үзлийг ойлгож, үүнийг нь хожим нуугаагүй юм. Нэрт физикч Оппенгеймер нь Германы нацист дэглэмээс дүрвэн гарч ирсэн хэд хэдэн эрдэмтдийг нууц лабораторид ажиллуулахаар өөртөө итгүүлж чадсан байлаа.
Тэд яваандаа Америкийн цөмийн хөгжилийг Сталинаар дамжуулан Зөвлөлтийн лабораторид хүргэх суваг болжээ. Нацистуудын бөөнөөр хорих лагерь, геттогийн доромжлолоос зугтаж гарсан цагаачдын хувьд Гитлер бол хувийн дайсан нь байлаа. ЗХУ бас тэдний энэ дайсантай тэмцэж байсан юм.
Тэд түүнд туслах шаардлагатай гэж үзжээ
Америкийн төслийн ажилтнууд Зөвлөлтийн тагнуулын байгууллагад ажиллахаар тохиролцсон тул өөр нэг, магадгүй хамгийн чухал мөчийг хүлээж байлаа. Тэд ухаантай хүмүүс болохоор ийм хүчирхэг зэвсгийг нэг улсын гарт төвлөрүүлснээр АНУ-ыг дэлхийн дарангуйлалд хүргэнэ гэж ойлгож байсан юм. Тиймээс энэ асуудэлд эсрэг жинтэй, тэнцвэртэй байх шаардлагатай байв. Өнөөдрийг хүртэл яригдаж буй нөгөө хоёр туйлт ертөнц. Оюуны болон материаллаг чадавхийн хувьд ЗСБНХУ Америкийг дагаж цөмийн зэвсэг бүтээх чадвартай байлаа. Үүнийг хийхэд багахан хэмжээний тусламж хэрэгтэй байсан бөгөөд харин тэд тусалсан байна.
Гэхдээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигтай зэвсгийг бүтээсэн эрдэмтдийн хувьд энэ нь шалтаг байсан уу. Магадгүй л юм. Хэрвээ эцсийн эцэст хоёр улс цөмийн бөмбөгтэй бол аль нэг нь үүнийг ашиглах магадлал бага байх болно гэж тэд үзжээ. 1945 оны 8-р сард АНУ нь Япон руу цөмийн бөмбөг хаясан, учир нь тэд өшөө авах аюул заналхийлэлд өртөөгүй гэдгийг ойлгосон юм. Тэгээд мөн өөр улсад цөмийн зэвсэг гарч ирснээс хойш ийм логик хэрэггүй болжээ.
Нууц лабораторийн ойролцоох хоолны газар
Америкчууд Лос Аламост нууц лабораторийг эхнээс нь шаргуу барьж байлаа. Энэ нь эрдэмтэд гэр бүлтэйгээ амьдардаг мини хот байв. Тэнд ажиллаж, амарч, хүүхдүүдээ өсгөсөн. Тиймээс энэ хотыг цэргийнхэн хамгаалж байв. Гэсэн хэдий ч ажилчдыг нутаг дэвсгэрээс гарахыг зөвшөөрч байсан юм. Ийм мөчид зураг, диаграммыг дамжуулдаг байв. Хүлээн авсан тагнуулын илгээмжийг саадгүй хангахын тулд Зарубина 18 төлөөлөгчийн үйл ажиллагааг хянав. Тэрээр мөн тагнуулынхаа сүлжээг лабораторид хамгийн ойр байдаг Санта Фе, Альбукерк хотуудад байгуулжээ. Тэдгээрийн нэгэнд жижиг хоолны газар худалдаж авсан бөгөөд энэ нь нэг төрлийн төв байр болсон байна. Элч нар нь Альбукерке дахь Вашингтоны галт тэргэнд сууж, нууц баримт бичгүүдийг Зөвлөлтийн элчин сайдын яаманд хүлээлгэн өгдөг байв.
Тэрхүү хоёр жижиг хотод цагдаа нар бөөгнөрч, хяналтаа хүчтэй тавих болов. Галт тэрэгний зорчигчдын хөдөлгөөнийг ихэвчлэн хянана. Энэ бүхэн нь өндөр мэдрэмж, зөн совинг шаарддаг байжээ. Нэг “элч” нь цааснуудаа ариун цэврийн хэрэглэл бүхий хайрцганд нуужээ. Тэрээр түрийвчээ шалгахдаа хайрцгийг санаатайгаар цагдаагийн гарт өгч, “мартав”. Тэрээр цагдаа өөрөө эргээд ирнэ гэсэн итгэлтэй байжээ. Тэр цагдаа нь удалгүй үнэхээр “Элч” эмэгтэйг гүйцэж очоод “мартагдсан” зүйлийг нь гардуулж өгчээ. Хэрэв тэр өөр ямар нэг болгоомжгүй үйлдэл хийсэн бол бүхэл бүтэн төсөл нь нурах аюултай байсан юм. Гэхдээ тэр тэвчээр алдсангүй. Зарубина болон түүний элч нарыг иймэрхүү олон аюул хүлээж байсан нь мэдээж. Гэхдээ энэ бүх хугацаанд нэг ч удаа бүтэлгүйтэл тохиолдоогүй нь жинхэнэ гайхамшиг байлаа. Ингэж тэд Америкийн атомын хөгжлийн нууцыг ЗСБНХУ-д амжилттай шилжүүлжээ.
Цуцлалт нь түүний карьерыг дуусгав
1944 онд нэгэн гэнэтийн тушаал Москвад яаралтай гарч ирэв. Элчин сайдын яаманд ажилладаг Василийн орлогч нь эхнэр нөхрийн эсрэг мэдээлэл бичсэн нь тодорхой болов. Тэднийг өөр бусад тагнуулын байгууллагуудтай хамтарч ажилладаг гэжээ. Үүнээс болоод тэднийг маш удаан хугацаанд шалгасан юм. Аз болоход тэд тэгээгүй байлаа. Мэдээжийн хэрэг тэрхүү бохир завхрал батлагдаагүй. Дараа нь Зарубина Улаан Одонгоор шагнагдсан боловч төдий л удалгүй тагнуулын албанаас халагдаж, тэтгэвэт гарчээ.
Түүний хувьд ганц ч бүтэлгүй үйлдэл хийж байсангүй. Хамт ажиллаж байсан хүмүүс нь ч алдаа гаргасангүй. Энэ эмэгтэй хэрэв нууцаа ярьж эхэлсэн бол хичнээн их зүйлийг хэлж чадах байсан нь үнэхээр гайхалтай. Гэхдээ тэр хэлээгүй. Эсвэл түүнд хэлэх цаг байсангүй. Домогт тагнуулч маань харин чив чимээгүй амьдарч байгаад 87 насандаа таалал төгсөв. Тийм ээ, тэр нас барав. “Би автобусны дугуйнд мөргүүлчихлээ” гэж хэлээд хамаг нуууцаа өөртөө хадгалан тэнгэрийн орондоо яваад өгөв. Энэ явдал 1987 онд болжээ.
О.Баяр
